Мөргөл ба шашин
Хүн энэ ертөнц дээр хүн биеийг олж төрөхдөө маш их
эрсдэл мөн боломжгүй мэт сорил шалгарлаар эрдэнэт хүний биеийг олж төрдөг гэдэг
. Гэвч энэ ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүн төрлөхтөн(мезолит) хуучин чулуун
зэвсгийн үе буюу хүй нэгдлийн үеэс бусад
ан амьтадтай харьцуулахад хүч чадлаар дутмаг ,хурдан хөл, соёо , хурц хумс, сэлмэн эвэр,хүчит сүүлгүй тул дайснаас биеэ хамгаалах,тэмцэх,
зугтах, хөөх, зэрэг үйлдэлд болхи тул бөөнөөрөө сүрэглэн ан амьтныг хамтын
хүчээр бүслэн шахаанд оруулан агнаж, зохион байгуулалттайгаар хоол хүнсний
хэрэглээ түүврийн аж ахуй эрхлэн , мөн ээлжээр харуулд гарч аюулгүй байдлыг олж
авдаг байсан. Энэ үед хүн сүрэг нь амьтны тотемтой буюу аливаа ан амьтан
жигүүртэн шувуудыг шүтдэг байсан байх магадлалтай. Дараагийн үеийн хэсэг бүлэг хүн сүрэгт аюул занал ба байгалийн
гамшигт үзэгдэлийн эсрэг эв нэгдэл сүргийн
зохион байгуулалтыг дан ганц хүч чадлаар
шийдэх боломж тэр бүр байдаггүй учраас амьдрал үзэж, амьд үлдэж хашир суусан зөн билэгтэй ,туршлагатай
алсыг хардаг настай эмэгтэйчүүд тодрон гарч этүгэн буюу
удган болон, хүн сүргийн урьдчилан тааварлаж, шийдвэрлэж чадахгүй асуудал
бэрхшээлийг зөгнөн хэлж шийдвэрлүүлж аюул осол байгалийн гамшигаас урдчилан
сэргийлэх арга хэмжээ авч нүүдэллэн газар нутгаа сольж байв. Энэ нь яваандаа
зөн совинтой хүмүүс бөө, удган хэмээх цол нэрийг хүртэж үеийн үед өвлүүлж
үлдээсээр одоо цагт ирсэн гэж хэлж болно. Бурханы шашины хувьд эртний Энэтхэгийн нэгэн хаант улсын хунтайж болох Сидхара хааны ордоноос гарч эгэл ард түмний зовлон
зүдгүүр нүгэл хилэнцийг өөрийн нүдээр харж улмаар эгэл хүний амьдралаас
татгалзан бясалгалын хүчээр бурхан болсон гэх домог байдаг. Энэ нь ямар нэгэн
хэмжээгээр хүн хичээвэл нүгэлт хорвоогийн зовлон жаргал ээлжлэн ирдэг энэ л
амьдралаас тасарч бурханы зэрэгт хүрч болдогийг өөрийн биеэр үзүүлснээс биш
үсээ хусуулж сахил хүртэж төвд ном цээжилж, энэтхэгт суралцан маань мэгзэм
уншиж хүний нүгэл хилэнцийг нимгэлэн өгч шан харамж авч аливаа нэгэн улс оронд Бурхны сүм хийд хөшөө чулуу баримал, суварга
босгон тэндээсээ санхүүжилт авдаг лам
бол гэж сургаал айлдаагүй байлтай. Юуны
урьд одоо байгаа бөө удган нарын ихэнх нь эртний ёс заншилаа ихэд гээж
орхижээ.Мөн шарын шашины нөлөө ихэд дэлгэрсэн учир бөө мөргөлтэй бурханы зүйлс
айхтар хутгалджээ. Монголын бөө мөргөл
нийгэмийн хөгжлийн шаардлагаар цаашдаа удаанаар амьдарч чадахгүй болж байсан.
Юан гүрэн мөхсөний дараагаар монголын бөө мөргөл дахин сэргэх янз орсон боловч
удсангүй бүр мөсөн мөхөх байдал тийш ээ ханджээ. Бурханы шашин монголд дэлгэрч
байсан эхэн үедээ бөөгийн ширүүн эсэргүйцэлтэй тулгарсан боловч бурханы шашин
монголчуудын эртнээс уламжлагдан шүтэж ирсэн бөө мөргөлийг дарж өөрийнхөө
нөлөөг дэлгэрүүлэн бэхжүүлж чадсан юм. Бурханы шашин бөө мөргөлийг ялсан нь олон
шалтгаантай бөгөөд тэдгээрийн дотор овгийн байгуулалын үеийн шүтлэг болох бөө
мөргөл нь ангит нийгэмийн үед аяндаа задарч оршин тогтнох хугацаа нь нэгэнт
дуусч байсантай ихээхэн холбоотой. Монголын бөө мөргөл нь баруун ба халх монголчуудад
юуны урд эхлэн үгүй болж харин буриад монголын зарим нутгаар урт удаан
хугацаагаар хадгалагдаж ирсэн бөгөөд Монгол улсын баруун хойд дархад ястан өвөр
монголын харчин ястан өвөр монголын
харчин барга дагуурт одоо хүртэл бөө мөргөлийн үлдэгдэл байсаар байсан. Гэвч XX-р
зууны сүүлч буюу 1990 онд ардчилал бий
болж хөгжснөөр ард түмний шүтэх сүсэг
бишрэл нээлтэй болсон нь, Буддын шашин,
Бөө мөргөл хоёул дахин дэлгэрэн хөгжиж ялангуа лам бөө зайран удган нар борооны дараах мөөг шиг
олширч, ар араасаа төрөн гарч сүлжээний бизнес мэт газар аван дур зоргоороо
авирлаж байна. Аливаа шашин мөргөлийг улсаас төрөөс хянаж байхгүй бол аюултай маш олон үхэл хагацал, гай гамшиг хэрцгийлэл
яргалалыг араасаа дагуудаг нь
батлагдсан. Учир нь : Их . дунд бага шашны урсгал үзэл баримтлалын үл ойлголцол, мөргөлдөөн, Шашины мандалт буюу
хүчирхийлэл, Загалмайтны аян дайн .Мусалманы эсэргүйцэл, Буддын шашины улаан, шарын урсгалын тэмцэл , Бөө удганы элдэв янзын таамаг,мэрэг хийрхэл
туулширал энэ бүгдээс л хүн төрөлхтөн буюу эр цэрэг, эхнэр хүүхэд, өвгөд хөгшид,
сүсэгтэн олон хохирч үлддэг нь гарцаагүй үнэн. Энэ дэлхий дээр төгс юм
байдаггүйтэй адил сайн юмны цаад талд нь
муу нь үргэлж дагалдаж хамт явж байдагтай холбоотой. Монгол улсын хэмжээнд лам хуварга мөн эхнэртэй лам маш олон болж байна. 2009 онд
XIII-р Далай лам Монголын буюу Дэлхийн бусад орны лам нарт
хандаж хэлсэн уриалга байдаг. /Энэ нь
бурханы шашины шарын урсгалыг дагах мөн эхнэртэй
лам нарыг шашинаасаа татгалзаж сахилаа орхиж хар болцгоо гэсэн уриалга
гаргасан байдаг/ нь маш зөв зүйтэй. Мөн бөө
мөргөлийн тухайд авч үзвэл маш эрт дээр үеэс шүтэж ирсэн боловч, мөн адил эрт дээр үеэс муу муухай зүйлс нь илэрч баригдаж
гэсгээл хүртэж байсан нь түүхэнд тодорхой тэмдэглэгдсэн байдаг.Монголчууд
аливаа соёл, шүтлэг бишрэл мэргэжлийг сурж эзэмшиж нутагшуулж авахдаа өөртөө
маш ашигтайгаар хувиргаж тусгаж буулгаж
авдаг нь одоогоор шашин мөргөлөөс эхлэн бизнес төслөөр барахгүй парламентэд
тодорхой харагдаж байна.Тийм учраас Халх Монголын Түшээт Хан тэргүүтэй З Хангууд маань нийтээрээ бөө мөргөлөөс татгалзаж Бурханы
шашиныг сонгож дэлгэрүүлсэн байдаг. Гэхдээ Хангууд маань хожмийн үеийн аюул хор уршигийг таамаглаагүй биз. Учир нь гэвэл одоо цагт Монголчуудын ядуу дорой явж байгаа нь Буддын шашинтай их бага хэмжээгээр холбоотой гэж үзэж байна. Та
ч бас надтай санал нэгдэх байх. Яагаад гэвэл Монгол улсад лам хуваргууд сүм,
суварга бурхан л бүтээнэ. Бөө удган зайрангууд энэ тэнд мод бургасанд хадаг уях
овоо босгохоос гадна. Өөрсдын шахаанд хэрэглэх гэж шил хагалах зэргээр хог тарьж
мөн зулзаган модыг маш ихээр сүйтгэдэг (чанар хийх ) байна. Учир нь бөө лам хоёулаа хэзээ ч үйлдвэрт ажиллахгүй, бараа
бүтээгдэхүүн үйлдвэрлэж баялаг бүтээхгүй. Техник технологийг зохион бүтээхгүй
барилга барихгүй нь ойлгомжтой. Одоогоор Монголын нөхцөлд баялаг бүтээдэг ажилчин,
нэхмэлчин, ой хамгаалагч, барилгачин, инженер мэдээлэл технологийн гэх мэт мэргэжилтэй хүмүүс л хэрэгтэй байна. Харин лам бөө нар хоёулаа ард түмнээс өргөл барьц
зэрэг татвар авч амь зуудаг тэрчлэн цадаж таргалан баяжиж байдаг хүмүүс юм. Бөө лам мэт шашин мөргөл ямар улсад
илүү хурдан хөгжиж цэцгэлдэг вэ? гэвэл өвчин зовлон, үйгүүрэл хоосрол ба оюун
санаа, боловсролын доройтолд орж ирээдүйд алсыг харан зоригтой алхах замаа олж
харж чадахгүй байгаа мунхаг харанхуй ард түмэнтэй улс оронд хөгжиж улмаар
шигдэж улс орныг мөхөөх зам руу нь оруулдаг юм. Үргэлжлэл
бий